Украинаас 3,2 сая хүн дүрвээд байна
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын албан ёсны төлөөлөгч Шабиа Мантугийн мэдээлснээр Оросын ажиллагаа эхэлснээс хойш 3,2 сая гаруй хүн Украиныг орхин гарчээ. "Сүүлийн үеийн мэдээллээр дүрвэгсдийн тоо 3,27 саяд хүрсэн" хэмээн тэр мэдээллээ. Тэдний 184,563 нь ОХУ-д, бараг 2 сая нь Польшид очсон аж. Ш.Манту "3,27 сая хүн нь зөвхөн хоёрдугаар сарын 24-нөөс хойш Украиныг орхин гарагсад" хэмээн тодотгов. Тэдний 162 мянга нь гадаадын иргэд гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ