В.Зеленскийг Нобелийн шагналд нэр дэвшүүлжээ

     Европын хэд хэдэн орны улс төрчид Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлжээ. Энэ талаар тус шагналын хорооны вэб сайтад нийтэлсэн аж. Улс төрчид урилгадаа Украинд болж буй үйл явдалтай холбогдуулан нэр дэвшигчдийг тодруулах хугацааг гуравдугаар сарын 31 хүртэл сунгахыг хүссэн байна. "Ерөнхийлөгч Зеленский болон Украины ард түмнийг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлэхийг баталгаажуулахын тулд энэ нь зайлшгүй шаардлагатай" гэж санаачилгыг зохион байгуулагчид тайлбарлав. Мөн В.Зеленскийн нэрийг дэвшүүлснээр дэлхий нийт тэдний талд буйг украинчуудад харуулахыг зорьж байгаа явдал юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ