ОХУ-ын эсрэг 5 мянган хориг арга хэмжээ авсан нь дээд амжилт

Барууны орнууд ОХУ-ын эсрэг авах хориг арга хэмжээгээ нэмсээр, үүнд нь тус улс дассаар. Энэ тухай Оросын ГХ-ийн сайд Сергей Лавров хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. "Манай орны эсрэг барууныхны авч буй хориг арга хэмжээний дарамт цаашид үргэлжилнэ. Бид ч үүнд дассан" гэж тэр тэмдэглэв.
 С.Лавровын хэлснээр ОХУ-ын эсрэг барууныхны авсан 5 мянган хориг арга хэмжээ нь дээд амжилт гэнэ. Тэрбээр "Нэмж хэлэхэд барууныхан ОХУ-ыг гадуурхаж, хөгжлийг нь зогсоохыг эрмэлзэж буй бөгөөд урьд өмнө байгаагүй их дарамт шахалт үзүүлж байна" хэмээн онцолжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ