"Байденаас Путин илүү" гэж хятад тоймч дүгнэв

                        Хятадын тоймч Алекс Ло "ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденаас илүү" хэмээн тайлбарлажээ. Энэ талаар South China Morning Post сонинд түүний бичсэн нийтлэлээс эшилсэн аж. 
"АНУ-д Байденг дэмждэгээс илүү ОХУ-д Путинг дэмждэг. Хүнс, бензиний үнэ мэдэгдэхүйц нэмэгдэхтэй тулгарсан Америкийн сонгогчид Байденг орхих магадлал их байна" хэмээн тэр бичсэн байна. Мөн БНХАУ-тай харилцах АНУ-ын бодлогыг буруу А.Ло гэж үзсэн төдийгүй түүнийхээр "Вашингтон "дэлхийн стратегийн алдаагаа хэтэрхий оройтож ухаарсан" ба Орос, Хятад, Ираны хамтын ажиллагааг хагалан бутаргахыг оролдож буй гэнэ. Түүнчлэн Украинд явуулж байгаа тусгай ажиллагаатай холбогдуулан Бээжингийн Москвад үзүүлж чадах нөлөөний тухай "АНУ-ын үлгэрүүд" тоймчийг гайхашруулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ