Орос-Украины дайны эргэн тойронд болж буй үйл явдлууд
- В.Зеленьский Конгресст үг хэлэхдээ Украины агаарын орон зайг хаахыг хүсэж, Оросын түрэмгийлэлд 100 гаруй хүүхдээ алдсан гэжээ
- Ерөнхийлөгч Ж.Байден Оросын удирдагч В.Путинийг "Дайны гэмт хэрэгтэн"-ээр нэрлэж, Украинд 1 тэрбум долларын өртөгтэй зэвсэг нийлүүлэхийг зөвшөөрлөө
- Кремль Ж.Байдены мэдэгдэлд бухимдаж, уучилж, хүлээн авч боломгүй үг гээд Америкчууд дэлхий даяар олон зуун мянган хүний аминд хүрсэн гэж буруутгалаа
- Мянга гаруй хүн хорогдож байсан Мариуполь хотын драмын театрыг бөмбөгдөж, Черниговт талханд дугаарласан 13 хүнийг хөнөөсөн явдал Киев, Москвагийн дунд маргаан дэгдээлээ
- Украины нутагт хими биологийн зэвсэг ашиглахаар зэхэж буй гэх маргааны дараа АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ж.Салливан, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн дарга, генерал Н.Патрушев нар утсаар ярилцжээ
- Оросын хошууч генерал О.Митяев Мариуполийн тулалдаанд амь үрэгдсэнээр дайн эхэлснээс хойш тус улсын 4 дэх генерал Украинд амиа алдсан тухай Киев мэдээлжээ
- Үгэнд нь ороогүй гэх шалтгаанаар хулгайлагдсан Мелитополь хотын даргыг Украины талд олзлогдсон 9 цэргээр сольж авсанаа Оросын командлал хүлээн зөвшөөрчээ
- Хүн хүчний дутагдалд орсон Оросын арми Номхон далай, Япон тэнгисийг холбосон Цугару хоолойгоор цэрэг, техник бүхий 4 байлдааны хөлөг онгоцоо нэвтрүүлж магадгүй байна хэмээн Японы БХЯ-ны мэдээлэлд дурьджээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ