АНУ 200 сая доллараар тусална

              АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Украинд цэргийн тусламж үзүүлэхэд зориулж 200 сая доллар олгохыг тушаажээ. Энэ тухай Цагаан ордны цахим хуудсанд нийтлэгдсэн түүний санамж бичигт дурдсан аж. "Энэ мөнгийг зэвсэг худалдан авах, цэргийн алба хаах, боловсрол олгох, сургахад зарцуулна" гэж "Вашингтон Пост" сонинд бичсэн байна. Өмнө нь АНУ-ын Конгрессын хоёр танхим Украинд 13,6 тэрбум долларын тусламж олгохыг дэмжсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ