Украинаас нэг сая хүүхэд дүрвэлээ

       Украинаас зугтаж дүрвэсэн хүүхдүүдийн тоо нэг сая давжээ. Ихэнх нь гэр бүлийнхээ хамт Польш, Унгар, Словак, Молдав, Румынд очсон аж. НҮБ-ын Хүүхдийн сангийн Европ, Төв Азийн бүсийн захирал Афшан Хан "Дүрвэсэн хүүхдүүдийн тооноос украин хүүхдүүд болон гэр бүлийн нөхцөл байдал ямар байгааг харж болох юм. 
Ийм явдал хэзээ ч болж байгаагүй. Тэд аюулгүй байдлын төлөө эх орон, хамаатан садан, танилуудаа орхиж байгаа нь миний зүрхийг үнэхээр шархлуулж байна" гэж онцолжээ.                   
              НҮБ-ын Хүүхдийн сан Украины 22 эмнэлэгт 20,000 хүүхэд, эхэд зориулж эм хүргэхээр болов. Мөн Копенгаген дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн агуулахаас  хүүхдэд хэрэгтэй зүйлс, эрүүл ахуйн иж бүрдэл бүхий гурван ачааны машин Польшид очсон байна. Удахгүй Копенгаген, Туркээс нэмэлт хүргэлт илгээх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ