Оросын армийн хошууч генерал В.Герасимовын амь үрэгдсэн эсэх нь тодорхойгүй байна
Харин энэ өдөр мянга орчим орос цэрэг амь үрэгдсэнийг Украины Зэвсэгт хүчний жанжин штаб мэдээлсэн байна. Дайн эхэлснээс хойш Оросын 12 мянгаад цэргийн албан хаагч амь үрэгдэн, шархдаж, олзлогдсон гэнэ.
Харьков хотын ойролцоо дайтахад ОХУ-ын ЗХ-ний хошууч генерал, Цэргийн төв тойргийн 41-р армийн командлагчийн нэгдүгээр орлогч Виталий Герасимов амь үрэгдэв. Гэхдээ энэхүү мэдээллийг Оросын тал албан ёсоор батлаагүй байгаа билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ