БНСУ-ын иргэд Ерөнхийлөгчөө сонголоо
БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний Иргэдийн хүч намаас нэр дэвшигч Юн Сок Ёл ялалт байгууллаа. Сонгуульд 10 гаруй нэр дэвшигч оролцсон ч эрх баригч Ардчилсан намын Ли Жэ Мён болон сөрөг хүчнээс нэр дэвшигч Юн Сок Ёл нарын хооронд гол өрсөлдөөн өрнөсөн юм.Эрх баригч Ардчилсан намын Ли Жэ Мён ялагдлаа хүлээн зөвшөөрч, дэмжигчдээсээ уучлалт гуйжээ. Харин консерватив үзэл баримтлалтай Юн "Энэ бол Өмнөд Солонгосын агуу ард түмний ялалт" хэмээгээд Үндсэн хууль, парламентат ёсоо дээдлэн, сөрөг хүчний намуудтай хамтран ажиллаж эв нэгдлийг бий болгохоо амлалаа.
Лхагва гарагт болсон санал хураалтын ирц өндөр байсан бөгөөд сонгуулийн насны дөрөв хүн тутмын гурав нь саналаа өгчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ