АНУ-ыг БНХАУ буруушаав

      БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лицян "Украины хямралыг АНУ өдөөж байна" хэмээн буруушаалаа. Түүний мэдэгдсэнчлэн АНУ НАТО-г зүүн тийш тэлэх бодлогоор Украины хямралын галд асар том дүнз нэмжээ. Бас "БНХАУ ямар нэг орны аюулгүй байдлыг бусад улсын аюулгүй байдлын зардлаар хангаж боломжгүй гэж үргэлж үзсээр ирсэн. Цэргийн блокуудыг өргөжүүлэх замаар бүс нутгийн аюулгүй байдлыг хангах боломжгүй" хэмээн нэмж хэлсэн аж.          
     Өмнө нь Украинд байрладаг цэргийн биологийн лабораториудынх нь талаарх мэдээллийг ил болгохыг АНУ-аас БНХАУ шаардсан юм. Украины газар нутагт АНУ-ын 26 лаборатори ажиллаж буйг Жао Лицян тэмдэглээд, "Украин дахь АНУ-ын цэргийн биологийн хөтөлбөрүүд нь зөвхөн "мөсөн уулын орой"" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ