Гурав дахь хэлэлцээр ямар ч үр дүнд хүрсэнгүй
Украин, ОХУ-ын гурав дахь хэлэлцээр Беловежская Пушад боллоо. Украины ЕТГ-ын даргын зөвлөх Михаил Подоляк "Хүмүүнлэгийн коридор бий болгох асуудалд тодорхой өөрчлөлт орсон" гэж мэдэгджээ. Харин ОХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский "Хэлэлцээрээс хүлээж байсан зүйл биелээгүй" гэж үзэж буй аж. Тэрээр хоёр орны төлөөлөгчид ядаж протоколд гарын үсэг зурна гэж найдаж байсан ч талаар болсон гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ