Орос цэргүүд зорилгодоо хүрч чадаагүйг Британийн тагнуулууд онцлов
"Өнгөрсөн амралтын өдрүүдэд ОХУ-ын цэргүүд Украинд төлөвлөсөн зорилтоо биелүүлээгүй. Харин бага зэрэг ахиц гаргасан" гэж Их Британийн БХЯ-ны тагнуулын алба твиттер хуудастаа "жиргэв". Тэнд "Оросын арми өнгөрсөн амралтын өдрүүдэд хамгийн бага ахиц дэвшил гаргасан бололтой. Тэд өнөөг хүртэл төлөвлөсөн зорилгоо амжилттай биелүүлсэн байх магадлал маш бага" хэмээн бичжээ. Мөн ОХУ сүүлийн 24 цагт Украины цэргийн болон иргэний объектуудад агаараас цохилт өгсөөр буйг тэмдэглэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ