Чех улс дүрвэж ирсэн украинчуудад сар бүр 200 евро өгнө

         Украинаас дүрвэж ирэгсдэд Чех улс сар болгон 5,000 крон олгохоор болов. Энэ нь 200 евротой тэнцэх аж. Холбогдох хуулийн төслийг тус улсын Хөдөлмөр, нийгмийн асуудал эрхэлсэн сайд Мариан Юречка засгийн газартаа өргөн мэдүүлсэн ба украинчууд Чехэд очсон өдрөөсөө хойш гурван сарын хугацаанд санхүүгийн дэмжлэг авах боломжтойг тэмдэглэжээ.         
      Үүнээс гадна Чехийн засгийн газар украинчуудыг байрлуулах орон сууцны эздэд хүн тус бүрт таван сарын турш 1,000 крон (ойролцоогоор 40 евро) олгохоор төлөвлөж байгаа гэнэ. Засгийн газар нь эл хуулийг парламентаараа батлуулахын тулд түргэвчилсэн горимд шилжих юм.                                        
    Украинд тусгай ажиллагаа явуулж эхэлснээс хойш Польш улс 700 мянгаад украин дүрвэгчийг хүлээн авсан билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ