Украин, Сирид амь үрэгдсэн цэргүүдийн ар гэрт 5 сая рубль олгоно
"ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украин, Сири дэх цэргийн ажиллагааны үеэр амь үрэгдсэн цэргүүдийн ар гэрт нэг удаа 5 сая рублийн тэтгэмж олгох зарлиг гаргана" гэж Кремлийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. Баримт бичигт "ОХУ-ын Үндэсний гвардийн ангиудад алба хааж, БНДонецкАУ, БНЛуганскАУ, Украины нутаг дэвсгэрт цэргийн тусгай ажиллагаа явуулж буй албан хаагчид нас барсан тохиолдолд ар гэрт нь нэг удаа 5 сая рублийн тэтгэмж олгоно. Мөн Арабын БНСириУлсын газар нутагт тусгай үүрэг гүйцэтгэхдээ амь үрэгдсэн цэргийн албан хаагчид, цэргийн алба хааж байхдаа авсан гэмтэл (шарх, няцралт зэрэг) эсвэл өвчний улмаас цэргийн албанаас халагдсан өдрөөс нэг жилийн дараа нас барсан албан хаагчдын гэр бүлийнхэнд 5 сая рубльтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн нөхөн төлбөрийг олгоно" хэмээн дурджээ. Дашрамд дурдахад БНДонецкАУ, БНЛуганскАУ, Сири дэх ажиллагаанд оролцож шархадсан цэргийн албан хаагчдад нэг удаа 3 сая рублийн тэтгэмж олгодог аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ