В.Путин, В.Зеленский нартай Э.Макрон утсаар ярьжээ

         "Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон эхлээд ОХУ-ын удирдагч Владимир Путин, дараа нь Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярилаа" хэмээн Франс Пресс агентлаг Елисейн ордноос эш татан мэдээллээ. "Макрон пүрэв гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй дахин ярилцлаа. Тэдний яриа нэг цаг хагас үргэлжилсэн" гэж тус агентлаг онцолжээ. Хоёрдугаар сарын 24-нөөс хойш гурав дахиа В.Путинтэй утсаар ярьсан Францын удирдагч дараа нь Украины ерөнхийлөгчтэй утсаар ярьсан аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ