Нэг сая украин хүн дүрвэжээ

   Украинаас ирсэн дүрвэгсдийн тоо долоо хоногийн дотор нэг саяд хүрчээ. Энэ тухай НҮБ-ын Дүрвэгчдийн асуудал эрхэлсэн дээд комиссар Филиппо Гранди твиттер хуудастаа "Долоохон хоногийн дотор Украинаас нэг сая хүн хөрш орнууд руу дүрвэсний гэрч боллоо" хэмээн "жиргэлээ". Гуравдугаар сарын 2-нд дүрвэгч украинуудын урсгалын улмаас Чехийн засгийн газар онц байдал тогтоохоо мэдэгдсэн юм. Онц байдал энэ сарын дөрөвний баасан гаргаас рүчин төгөлдөр болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ