Европын холбоо ОХУ-тай дайтахаас татгалзлаа
"Европын холбоо ОХУ-тай дайтаж байгаа юм биш, гэхдээ энэ нөхцөл байдалд Украиныг дэмжиж байна" гэж тус холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлого хариуцсан төлөөлөгч Жозеп Боррель мэдэгдэв. "Хориг арга хэмжээ авах шаардлагатай. Гэхдээ нөхцөл байдалд үзүүлэх хариу үйлдэл, шийдвэр бидэнд хэрэгтэй. Эдгээр шийдвэр нь дипломат ажиллагаатай холбоотой байх ёстой" хэмээн тэр онцлоод, ОХУ-тай дайтахаас татгалзаж буйгаа дурдлаа. Мөн цөмийн дайны талаарх мэдэгдэл туйлын хариуцлагагүй байдгийг тэмдэглэсэн түүний хэлснээр, ЕХ батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлж, үндэсний зэвсэгт хүчний уялдаа холбоог сайжруулах ёстой ч Европын арми байгуулах нь хэлэлцэх асуудлуудын жагсаалтад орсонгүй. Эцэст нь Ж.Боррель "Хориг арга хэмжээ нь хориг арга хэмжээний дагуу улс орны эдийн засгийг хохироох зорилгоор нэвтрүүлж буй ч хариуд нь та нарыг хохироож байгаа. Бид төлөөсийг нь төлөхөд бэлэн байх ёстой" хэмээн дүгнэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ