Ж.Байден "дэлхийн гуравдугаар дайн"-ы талаар юу ярив?
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ОХУ, Украины дайны талаар бодлоо хуваалцжээ. "Дэлхийн гуравдугаар дайн" хэмээн нэрлэсэн тэрээр уг дайны эхлэлийг Украины нөхцөл байдлаас үүдэн ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авахаас өөр хувилбар гэж үзэж буй аж. "Дэлхийн гуравдугаар дайныг эхлүүлэх, ОХУ-тай бие махбодын дайн эхлүүлэх юм уу олон улсын хууль тогтоомжийн эсрэг үйлдэл хийсэн улс үүнийхээ төлөөсийг төлөх эсэхийг шалгаарай" гэж Цагаан ордны тэргүүн хэлсэн байна. Түүнийхээр тавьсан хориг нь "түүхэн дэх хамгийн том хориг" гэнэ. Ж.Байден "Орос улс үүний төлөө ойрын болон урт хугацаанд ялангуяа урт хугацаанд ноцтой төлбөр төлөх болно" хэмээн онцлов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ