АНУ В.Путин, С.Лавров нарын эсрэг хориг тавилаа

   ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, ГХ-ийн сайд Сергей Лавров болон ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнуудын эсрэг хориг арга хэмжээ АНУ авлаа. Энэ тухай тус улсын Сангийн яамны мэдэгдэлд дурджээ.
 "Өнөөдөр АНУ холбоотнууд болон түншүүдтэйгээ хамтарч ОХУ-ын Украинд үндэслэлгүй, өдөөн хатгалгагүй, урьдчилж төлөвлөсөн түрэмгийллийн эсрэг шийдэмгий хариу арга хэмжээ авч, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, ГХ-ийн сайд Сергей Лавров болон Оросын Аюулгүйн зөвлөлийн гишүүн бусад орны эсрэг хориг арга хэмжээ авлаа" хэмээн уг мэдэгдэлд өгүүлсэн аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ