Оросууд Японы хоригт хариу өгнө
Украины нөхцөл байдалтай холбогдуулан Япон улс ОХУ-д шинэ хориг тавьсан билээ. Тэгвэл Оросын тал хариу өгөхөөр төлөвлөж байгаа бололтой. Энэ талаар Японд ОХУ-аас суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Михаил Галузин "Японы талын тавьсан хоригийн талаарх мэдэгдлүүдийг Москва уншиж танилцсан. Саяхан би Японы өндөр дээд албан тушаалтнуудад "ОХУ эдгээр үйлдэлд хариу өгнө" гэж мэдэгдсэн. Хариулт нь ноцтой байх болно гэдэгт би итгэлтэй байна" хэмээн мэдэгдлээ.
Үүнээс гадна Японы ерөнхий сайд Фумио Кишида "Манай улс хориг арга хэмжээ авсан ч ОХУ-тай хамтран ажиллах сайдын албан тушаалаа хэвээр үлдээнэ" хэмээн тэмдэглэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ