Владимир Зеленский: Бидэнд дайны эсрэг эвсэл хэрэгтэй байна
Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Болгар, Эстони, Латви, Литва, Польш, Румын, Словак, Унгар, Чех улсуудын гишүүн орнуудаас тусламжийг хүслээ. Тус улсууд нь холбооны зүүн жигүүрт байрладаг NATO-гийн гишүүн бөгөөд “Бухарест 9”-ийн орнууд юм. "Бид эрх чөлөө, газар шороогоо хамгаалж байна. Бидэнд олон улсын үр дүнтэй тусламж хэрэгтэй байна. Энэ талаар Анжей Дудатай ярилцлаа. Батлан хамгаалахын тусламж, хориг арга хэмжээ авах, түрэмгийлэгч рүү шахалт үзүүлэхийг “Бухарест 9”-д хандлаа. Бид хамтдаа Оросыг хэлэлцээрийн ширээний ард суулгах хэрэгтэй. Бидэнд дайны эсрэг эвсэл хэрэгтэй байна" гэж Зеленский хэлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ