Украинд зэвсэг нийлүүлэхээсээ Герман татгалзлаа
"Бид Украинд зэвсэг нийлүүлэхгүй" хэмээн Германы Эдийн засгийн сайд Роберт Хабек мэдэгдэв. "Украинаас Герман улсад суугаа элчин сайд Андрей Мелникийн шаардлагын хариу Германы засгийн газрын байр суурийг мэдэгдэж байна. Би Германы засгийн газрын байр суурийг хэлье. Бид Украинд зэвсэг нийлүүлэхгүй" гэж ярьжээ.
Өмнө нь Цагаан ордны хэвлэл мэдээллийн албаны нарийн бичгийн дарга Жен Псаки "АНУ ямар ч үед ОХУ-тай дайтахаар Украин руу цэргээ оруулахгүй" гэж мэдэгдсэн юм. Түүний хэлснээр ерөнхийлөгч Жо Байден энэ шийдвэрээ өөрчлөхгүй аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ