Одесст 18 хүн амь үрэгдлээ

              "Одесс мужийн Подольск хотын цэргийн ангид цохилт өгсний улмаас 18 хүн амь үрэгдлээ" гэж тус мужийн төрийн захиргааны хэвлэлийн алба мэдээлжээ. Тодруулбал, Липецк тосгон дахь цэргийн ангид цохилт өгсний улмаас 18 хүн амь үрэгдсэн аж. Тэдний найм нь эрэгтэй, бусад нь эмэгтэй. "Мөн зургаан хүнийг Улсын онцгой байдлын албаныхан нурангин доороос гаргаж, Подольск хотын эмнэлэгт хүргэсэн ч нас барлаа (18 хүний нэг)" гэж УНИАН агентлаг мэдээлэв. Дотоод хэргийн сайдын зөвлөх Антон Герашенкогийн хэлснээр, Одесс мужийн Подольск хот дахь цэргийн 0173-р ангийг бөмбөгдөхөд эхний байдлаар зургаан хүн амиа алдаж, долоон хүн шархдан, 19 хүн сураггүй алга болсон гэсэн мэдээлэл байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ