Оросууд ЭСЯ, консулын ажилтнуудаа Украинаас нүүлгэнэ
"ОХУ-ын удирдлага Украин дахь гадаадын төлөөлөгчийн газрын ажилчдыг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргалаа. Энэ ажлыг ойрын үед хийнэ" гэж ОХУ-ын ГХЯ мэдэгдэв. 2014 оноос хойш Киев дэх ОХУ-ын ЭСЯ болон Одесс, Львов, Харьков дахь ОХУ-ын Ерөнхий консулын газрууд удаа дараа халдлагад өртөж байгаа юм. Мягмар гарагт ОХУ-ын ГХЯ-ны цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлд "Оросын удирдлага Украин дахь ОХУ-ын гадаад төлөөлөгчийн газрын ажилтнуудын амь нас, аюулгүй байдлыг хамгаалах үүднээс тэднийг нүүлгэн шилжүүлэхээр шийдлээ. Энэ ажиллагаа ойрын хугацаанд хэрэгжих болно" хэмээн дурдсан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ