ЕАБХАБ шийдвэрээ цуцлахыг ОХУ-д уриалав

         Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын дарга, Польшийн Гадаад хэргийн сайд Збигнев Рау, ерөнхий нарийн бичгийн дарга Хельга Шмид, Парламентын Ассамблейн ерөнхий нарийн бичгийн дарга Роберто Монтелла нар "БНЛуганскАУ", "БНДонецкАУ"-ыг хүлээн зөвшөөрөх шийдвэрээ цуцлахыг ОХУ-д уриалсан мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд ОХУ-ын эл шийдвэрийг эрс буруушааж, "Энэхүү алхам нь олон улсын эрх зүй, ЕАБХАБ-ын үндсэн зарчмуудыг зөрчиж байна. Мөн Минскийн гэрээ хэлэлцээрт харшлах болно. ЕАБХАБ-ын гишүүн бүх улсын нэгэн адил ОХУ бусад орны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх үүрэг хүлээсэн. Тиймээс бид гаргасан шийдвэрээ даруй цуцлахыг ОХУ-д уриалж байна. Харин Оросын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх нь хурцадмал байдлыг улам дэвэргэж, Украин улсын бусад хэсгээс эхлээд эдгээр бүс нутагт амьдарч буй хүмүүсийг тусгаарлах болно" хэмээн дурджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ