ОХУ-ын шийдвэрийг Украины ГХЯ буруушааж байна
"Бид "БНЛуганскАУ", "БНДонецкАУ"-ыг хүлээн зөвшөөрсөн ОХУ-ын шийдвэрийг буруушааж байна. Бас Олон улсын хамтын нийгэмлэгийг ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авахыг уриалж байна" гэж Украины ГХЯ-наас мэдэгдэв. Уг мэдэгдэлд "ОХУ-ын энэхүү шийдвэр нь хууль, эрх зүйн ямар ч үр дагаварт хүргэхгүй бөгөөд нөхцөл байдлыг хурцатгаж, Минскийн хэлэлцээрээс ОХУ дангаараа гарах гэсэн үг юм" хэмээн дурджээ. Мөн Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн нэрийн өмнөөс тус улсын дипломат ажиллагаа одоо зэвсэгт мөргөлдөөн гарахаас урьдчилж сэргийлэхийн тулд дипломат арсеналыг бүхэлд нь ашиглаж буй. Украины ГХ-ийн сайд Дмитрий Кулеба олон улсын байгууллагуудын уулзалт, дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах, цэргийн тусламж татах, ОХУ-ын эсрэг хатуу хориг арга хэмжээ авах зорилгоор дипломат хүчин чармайлтаа зохицуулах, арга хэмжээ авах зорилгоор хамтран ажиллагсадтайгаа байнгын холбоотой байдаг юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ