В.Путин "БНЛуганскАУ", "БНДонецкАУ"-ыг хүлээн зөвшөөрөх зарлигт гарын үсэг зурна
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Францын ерөнхийлөгч Эмманюэль Макрон, Германы канцлер Олаф Шольц нартай утсаар ярилаа. Энэ талаар манай хойд хөршийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд "ОХУ-ын удирдагч ойрын хугацаанд "БНЛуганскАУ", "БНДонецкАУ" хоёрыг хүлээн зөвшөөрөх тухай зарлигт гарын үсэг зурах бодолтой байгаагаа Францын ерөнхийлөгч Э.Макрон, Германы канцлер О.Шольц хоёрт мэдэгдсэн" гэж мэдээлж буй. Түүнчлэн Донбассын эргэн тойрон дахь өнөөгийн байдлыг Төрийн Думын тогтоолын хүрээнд авч үзсэн ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны үр дүнгийн талаар тэдэнд мэдэгдсэн гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ