В.Зеленский, Ж.Байден хоёр утсаар ярьжээ
Украины ерөнхийлөгч Владимир Зеленский, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай утсаар ярьж, Украины эзлэгдсэн нутаг дэвсгэр дэх "бүгд найрамдах улсууд"-ыг хүлээн зөвшөөрөх тухай ОХУ-ын шийдвэрийн талаар санаа бодлоо солилцов. Энэ талаар Цагаан ордон "Жо Байден Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжинэ гэдгээ амлаж, Донецк, Луганск мужийн түр эзэлсэн нутаг дэвсгэрт "бүгд найрамдах улс" гэгчийг "хүлээн зөвшөөрөх" Оросын шийдвэрийг эрс буруушааж байна" хэмээн мэдээллээ.
Дашрамд дурдахад АНУ-ын ерөнхийлөгч ОХУ-ын шийдвэрийн хариуд АНУ-аас бэлтгэсэн хориг арга хэмжээ, түүний механизмын талаар ярьжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ