Америк дайчид Польшид сургуулилж байна

       Саяхан Польшид очсон америк цэргүүд Украины хилийн орчимд сургуулилж эхлэв. Энэ тухай Польшийн Батлан хамгаалахын сайд Мариуш Блашак твиттер хуудсандаа мэдээллээ. Тэрээр хамтарсан сургуулилтад Польшийн армийн 18-р механикжсан дивиз, АНУ-ын Агаарын десантын 82-р дивизийн цэргүүд оролцож буйг дурдаад, сургуулилтын зорилго нь тус улсын армийн хээрийн сургуулилтад чиглэж байгааг онцолжээ. Мөн НАТО-гийн зүүн жигүүрийн аюулгүй байдлыг бэхжүүлэх онцлогтойг тодотгосон аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ