Р.Эрдоган Африкийн гурван оронд айлчилна
Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган даваа гарагт Африкийн орнуудад айлчлахаар мордов. "Ерөнхийлөгч Р.Эрдоган энэ сарын 20-23-нд Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс, Сенегал, Гвиней-Бисауд айлчилж, албан ёсны хэлэлцээ хийхээр төлөвлөж байна" гэж тус улсын ЕТГ-ын Харилцааны хэлтсээс мэдээллээ. Ерөнхийлөгч Р.Эрдоган Сенегалын нийслэл Дакарт айлчлахынхаа хүрээнд Туркийн нэгэн компанийн барьсан 50 мянган хүний суудалтай Олимпын цэнгэлдэх хүрээлэнгийн нээлтэд оролцоно. Түүнчлэн тэнд Туркийн төрийн тэргүүнийг байлцуулан тус орны ЭСЯ-ны шинэ барилгыг нээнэ. Харин Гвиней-Бисауд айлчилж буй Туркийн анхны удирдагч нь Р.Эрдоган болж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ