Мьянмар төсвөө сугалаагаар нөхнө
"Мьянмарын цэргийн эрх баригчид татварын хөнгөлөлттэй холбоотойгоор улсын төсвөө нөхөхийн тулд онлайн сугалаа явуулахаар төлөвлөж байна" гэж Bloomberg бичив. Гурав юм уу дөрөвдүгээр сард хувийн хэвшлийн компаниудтай хамтран сугалаагаа зах зээлд гаргах хүсэлтэй байгаа эрх баригчид гадаад, дотоодын хэд хэдэн фирмтэй хэлэлцээр хийж буй. Ази тивийн энэ улсад тахал өвчин гарч, гадаадын компаниуд зах зээлийг нь орхиж байгаа энэ үед мөнгө хэрэгтэй нь мэдээж. Өмнө нь Мьянмарын Үндэсний эв нэгдлийн засгийн газар цэргийн эрх баригчдыг эсэргүүцэн, ийм ажиллагааг амжилттай хийж байв. Дэлхийн банкны мэдээлснээр ноднин тус улсын ДНБ 18 хувиар буурч, үндэсний мөнгөн тэмдэгт (кьят)-ийн ханш 34 хувиар унажээ. АНУ гадаад валютынхаа нөөцийн тодорхой хэсгийг царцааж, олон улсын байгууллагууд тусламжаа зогсоосны дараа тус улсын эдийн засгийн байдал улам дордсон аж. Афганистан, Венесуэл, Мьянмар гурвыг ОУВС хар жагсаалтдаа оруулсан ба тэдэнд үзүүлэх тусламжийг царцаагаад байгаа билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ