Украинчууд Герман, Францад хандлаа
Украины ерөнхий сайдын орлогч Ирина Верешук "ЕАБХАБ-ын ажиглалтын багийг чангатгах хүсэлт Украин улс Герман болон Францад гаргалаа" гэж Донбассын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийх үеэрээ мэдэгдлээ. "Гурван талт харилцах бүлгийн уулзалт ням гарагт болно гэж Украины тал найдаж байна" хэмээн тэр тэмдэглээд, "Бид ажиллахад ч, яриа хэлэлцээ хийхэд ч бэлэн байна. Гал зогсоож, чимээгүй байдлын дэглэм сэргээж, энгийн иргэдийг хохироохгүйн тулд бид бүхнийг хийхэд бэлэн байна" гэж нэмж хэлэв. Украин улс Герман, Францын түншүүддээ хандан ЕАБХАБ-ын ажиглалтын багийг нэмэлт ажиглагчаар хангахыг хүсчээ. Түүнчлэн Украины тал шаардлагатай бүх цэгт ажиглагчдын нэвтрүүлэхэд бэлэн байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ