Б.Гейтс гарагийн аюулгүй эрчим хүчний салбарт их хэмжээний хөрөнгө орууллаа

"Майкрософт"-ыг үүсгэн байгуулагч Билл Гейтсийн "Breakthrough Energy Ventures" компани Крис Саккагийн хөрөнгө оруулалтын "Lowercarbon Capital" компанитай хамтран сэргээгдэх эрчим хүч үүсгэн байгуулж буй "Antora Energy"-д 50 сая ам.долларын хөрөнгө орууллаа" гэж CNBC мэдээлэв. 2018 онд байгуулагдсан "Antora Energy" нь салхи, нарнаас ялгарах утаагүй эрчим хүчийг дулаан болгон хувиргаж, бага оврын байшингийн хэмжээтэй дулааны аккумляторт тусгаарласан домен зуухны блокуудад байрлуулна. Дараа нь эрчим хүчээ цемент, гангийн үйлдвэрт ашиглах юм уу цахилгаан эрчим хүч болгон хувиргадаг. "Ийм зай нь хийн бойлерийг орлоно" гэж таамаглаж байна. "Antora Energy" нь бүтээгдэхүүнээ аж үйлдвэрийн томоохон компаниудад борлуулж, тэднийг манай гарагт ээлтэй хямд түлшээр хангахаар төлөвлөж буй.      
  Б.Гейтстэй хамтран гарааны бизнест хөрөнгө оруулж байгаа К.Сакка "Энэ нь, хямд үнэ нь хэрэглэгчдийн сонирхлыг татах болно" хэмээн онцлоод, ""Antora" нь нарны эрчим хүчнээс дулаан, цахилгааныг хий ашиглахаас хямд болгосон. Газрын тос, байгалийн хийн салбар дэлхийн дулаарлыг хүссэнээрээ үл тоомсорлож болох ч худалдан авагчид үргэлж илүү сайныг нь сонгодог. Энэ нь чулуужсан түлш нэр хүндээ алдаж байна гэсэн үг" гэж мэдэгдэв.           Одоогийн байдлаар "Antora Energy" нь төсөл боловсруулж байгаа ба 2023 оны сүүлээс өмнө үйлдвэрлэлээ эхлүүлэхээр төлөвлөж буй аж. "Нарны болон салхины эрчим хүч нь хэдхэн жилийн өмнө чулуужсан түлштэй өрсөлдөхүйц хямд болсон" гэж гарааны бизнесийн компанийн гүйцэтгэх захирал Эндрю Понец мэдэгдэв. Нэгдүгээр сард АНУ-ын гарааны бизнесийн компани нарны эрчим хүчээр ажилладаг цонх бүтээх санхүүжилт авчээ.
 Мөн "Ubiquitous Energy" компани нарны гэрлийг эрчим хүч болгон хувиргадаг бүрсэн шил бүтээсэн аж. Гарааны бизнесийг бүтээгчид бүтээгдэхүүнийхээ тусламжтайгаар тэнгэр баганадсан барилгууд болон хувийн байшингуудыг ногоон эрчим хүчээр хангах боломжтой гэж үзэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ