Ж.Байденг В.Зеленский урьжээ
Харин Ж.Байдены ажлын албанаас "Украинд айлчлах магадлал тун бага" гэсэн аж. Украины ерөнхийлөгч В.Зеленский, АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден нар хоёрдугаар сарын 13-нд утсаар ярив. Украины хямралыг зохицуулах дипломат харилцаагаа үргэлжлүүлэхээр шийдсэн тэд тус улсын аюулгүй байдал, эдийн засаг, ОХУ-ын эсрэг авах хориг арга хэмжээний талаар ярилцав.
Өмнө нь АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден ОХУ хоёрдугаар сарын 16-нд Украиныг "түрэмгийлнэ" гэж мэдэгдэж байв. Үүний зэрэгцээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен удирдагчийнхаа мэдэгдлийг ямар ч байдлаар баталсангүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ