АНЭУ, Турк хоёр багц гэрээнд гарын үсэг зурлаа
Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы АНЭУ-д хийж буй албан ёсны айлчлалын хоёр дахь өдрийн хүрээнд өнгөрсөн даваа гарагт засгийн газар хоорондын багц хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол болов. Абу-Дабигийн Каср аль-Ватан ордонд ерөнхийлөгч Р.Эрдегон, угсаа залгамжлах хунтайж шейх Мохаммед бин Заед Аль Нахаян нарын хэлэлцээрийн дараа нарийн болон өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй 13 баримт бичигт гарын үсэг зурлаа. Хоёр орны удирдагчийг байлцуулан гарын үсэг зурсан энэхүү хэлэлцээр нь худалдаа, хөрөнгө оруулалт, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, мэдээлэл, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ