Америкчууд Д.Трамп, Ж.Байден хоёроос татгалзаж байна

    Ардчилсан нам, Бүгд найрамдах намын нэлээд дэмжигч "2024 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд шинэ нэр дэвшигчдийг харахыг хүсэж байна" гээд одоогийн ерөнхийлөгч Жо Байден, өмнөх ерөнхийлөгч Доналд Трамп нарыг дэмжихээс татгалзжээ" хэмээн CNN-ийн хүсэлтээр хийсэн SSRS-ийн судалгаанд дурджээ. 

Санал асуулгаар Ардчилсан намын төлөө саналаа өгсөн эсвэл тэдний төлөө санал өгөх хандлагатай америкчуудын 51 хувь "Намаасаа Байденыг бус, харин нэр дэвшигчийг дэвшүүлээсэй гэж хүсэж байна" хэмээн хариулсан аж. Санал асуулгад оролцогчдын 35 хувь нь Ж.Байденыг БНН-аас нэр дэвшигчийг ялна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлж, 19 хувь нь одоогийн ерөнхийлөгчийн насны талаар санаа зовниж байна. Учир нь Ж.Байден 2024 онд 82 нас хүрнэ.              
  Түүнчлэн санал асуулгад оролцогчдын дөнгөж 45 хувь нь АН-ыг сонгуульд оролцохыг дэмжив. Ж.Байденыг дахин нэр дэвшүүлэхийг 45-аас дээш насныхан, дээд боловсролгүйчүүд (51 хувь) дэмжсэн байна. Харин бүгд найрамдахчуудын тухайд 2024 онд Доналд Трампыг нэр дэвшүүлэхийг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн санал бараг тэнцжээ. Өөрөөр хэлбэл 50 хувь нь дэмжиж, 49 хувь нь эсэргүүцсэн аж. Д.Трамп дээд боловсролгүй цагаан арьстнуудын (60 хувь), 2020 онд Ж.Байдены ялалтыг хууль бус гэж үздэгчүүдийн (64 хувь) дэмжлэгийг авдаг юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ