Германд ерөнхийлөгчийн сонгууль болно

      "Шинэ ерөнхийлөгчийг сонгохоор Германы Холбооны ассамблей хуралдана" гэж хоёрдугаар сарын 13-ны ням гарагт Бундестагийн цахим хуудсанд мэдээлжээ. Сонгуульд экс канцлер Ангела Меркель очвол энэ нь канцлерийн бүрэн эрхийн хугацаа нь дууссаны дараа оролцож буй олон нийтийн анхны арга хэмжээ нь болох аж. Мужууд ч ассамблейд алдартнуудыг илгээжээ. Тухайлбал, сансрын нисэгч Александр Герст, вирус судлаач Кристиан Дростен, хөлбөмбөгийн шигшээ багийнхан, дуучид, жүжигчид гээд л...                    Одоогийн ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер 2021 оны тавдугаар сарын 28-нд шинэ бүрэн эрхийн хугацаанд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэйгээ мэдэгдэв. Түүний шийдвэрийг Социал демократ нам дэмжсэн бол Чөлөөт ардчилсан нам, ФДН, Ногоон нам, CDU/CSU нам мөн дэмжихээ илэрхийлсэн байна. Ийнхүү Ф.Штайнмайер Германы Холбооны Ассамблейг бүрдүүлдэг хоёр танхим болох Бундестаг, Бундесрат дахь олонхын дэмжлэгийг хугацаанаас нь өмнө авав.         
    Одоогийн ерөнхийлөгч Ф.Штайнмайертай гурван хүн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх юм. Тэд бол "зүүнээс" нэр дэвшсэн Майнц хотын эмч Герхард Траберт, барууны Германы альтернатив намаас нэр дэвшигч эдийн засагч, профессор Макс Отте, "Чөлөөт сонгогчид" намаас санал болгож буй цорын ганц эмэгтэй нэр дэвшигч, астрофизикч Стефани Гебауэр нар юм.      
   Энэ удаагийн холбооны чуулган 1,472 төлөөлөгчөөс бүрдэх агаад ерөнхийлөгчийг таван жилийн хугацаатай сонгодог билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ