В.Путин, Э.Макрон хоёр утсаар ярина

            "ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар бямба гарагт утсаар ярихаар төлөвлөж байна" гэж ОХУ-ын удирдагчийн хэвлэл мэдээллийн албаны нарийн бичгийн дарга Дмитрий Песков сэтгүүлчдэд мэдэгдэв. Хоёр улсын удирдагчийн ярилцах төлөвлөгөөг Елисейн ордон түрүүлж зарласан юм. Энэ долоо хоногт тэд Москвад хэлэлцээр хийсэн төдийгүй Украины эргэн тойрон дахь нөхцөл байдлын талаар ярилцсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ