Афганистаны Төв банкны мөнгийг амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд өгнө
"АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден тус улсын банкуудад хадгалагдаж буй Афганистаны Төв банкны долоон тэрбум ам.долларыг Вашингтоны яаралтай тусламжид шилжүүлэх зарлиг гаргахаар шийдэв" гэж "Нью-Йорк Таймс" сонинд бичжээ. Тэнд бичсэнчлэн 3,5 тэрбумыг 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын үеэр амь үрэгдэгсдийн ар гэр, төрөл төрөгсдөд өгөх бол үлдсэнийг нь Афганистанд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд зарцуулах гэнэ. "Энэ алхамыг хоёрдугаар сарын 11-ний баасан гарагт зарлана. Ийм арга хэмжээ авснаар Вашингтон Афганистанд 20 жил үргэлжилсэн дайн дууссантай холбоотой хууль эрх зүй, улс төр, гадаад бодлого, хүмүүнлэгийн асуудлыг шийдэхээр төлөвлөж байна" хэмээн "Нью-Йорк Таймс"-т бичжээ. ""Талибан" хөдөлгөөнийг шууд санхүүжүүлэх нь Афганистаны ард түмний ашиг сонирхолд нийцэхгүй" гэж АНУ-ын ҮАБ-ын туслах Жейк Салливан өмнө нь мэдэгджээ. Түүний хэлснээр Вашингтон бие даасан хувь хүн, байгууллагуудаар дамжуулан Афганистанд тусламжаа чиглүүлж, түүнийгээ афгануудад хоол хүнс, эм тариа, анхны тусламжийн хэрэгсэл болгож хувирах бодолтой буй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ