Иран цөмийн бөмбөгийн материалыг хоёр сарын дотор үйлдвэрлэж чадна
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа "Иран хоёрхон сарын дотор цөмийн бөмбөгийн материал үйлдвэрлэх чадвартай" гэж сенаторуудад мэдэгджээ. Энэ талаар "Politico" сонинд уламжилсан аж. Уг мэдээллийг хаалттай хуралдааны үеэр хийсэн агаад сонинд бичсэнчлэн нэгэн сенатор "сэжигтэй, цочирдмоор" хэмээн үзсэн байна. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хамтарсан иж бүрэн үйл ажиллагааны төлөвлөгөө (JCPOA)-г сэргээх тухай хэлэлцээр хоёрдугаар сарын 8-нд Венад болжээ. 2015 онд Иран, БНХАУ, Герман, Их Британи, Франц, АНУ, ОХУ Тегераны цөмийн хөтөлбөрийг хязгаарласны хариуд авсан хориг арга хэмжээгээ цуцалсан хэлэлцээрт гарын үсэг зурсан түүхтэй. Харин 2018 оны тавдугаар сард АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп JCPOA-гаас гарч, Ираны эсрэг хориг арга хэмжээгээ сэргээсэн бол одоо АНУ-ын засаг захиргаа Ираны цөмийн хөтөлбөрийн эсрэг авсан хориг арга хэмжээний өмнө цуцалсан хөнгөлөлтүүдийг сэргээхээр шийдсэн гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ