Хонконгод үсчин, сүм хийдүүдийг хаав

            Хонконгийн эрх баригчид коронавирусын халдварын тохиолдол нэмэгдэж буйтай холбогдуулан үсчин, сүм хийдүүдийг хаалаа.  Бас хүмүүсийн цугларалтыг хоёр хүнээр хязгаарлажээ. Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лэм уг арга хэмжээг хоёрдугаар сарын 24 хүртэл сунгасан талаар барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлсэн аж. Worldometers статистикийн вэбсайтад дурдсанаар, цар тахал эхэлснээс хойш Хонконгод 16,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 213 нь нас барсан байна. Харин 13,2 мянгаад нь эдгэсэн гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ