Хэдхэн хоногт зуугаад цасан нуранги нуржээ
Сүүлийн өдрүүдэд Австрийн баруун хэсэгт зуугаад цасан нуранги нурав. Үүний улмаас Тирол дахь цанын бааз руу аялж явсан есөн хүн амиа алджээ. Мөн хүчтэй салхи салхилж, цас орсон энэхүү аюултай нөхцөл байдлыг орон нутгийн удирдлагууд урьд өмнө тохиолдож байгаагүй хэмээн мэдэгдсэн аж. Тэд цанын баазаар үйлчлүүлэгчдэд анхаарал болгоомжтой байхыг уриалж, цасан нуранги нурах эрсдэл их байгааг анхааруулсаар байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ