Европын аюулгүй байдлыг хангах зайлшгүй нөхцлийг нэрлэжээ
Германы улс төр судлаач Тилике Оросын оролцоогүйгээр Европт аюулгүй байдлыг хангах боломжгүй гэж мэдэгдсэн байна
Оростой хамтарч байж л Европын аюулгүй байдлыг хангах боломжтой гэж германы улс төр судлаач, дипломатч асан Хуберт Тилике мэдэгдсэнийг “Известия” сонинд бичжээ.
Оросын зүгээс Украинд заналхийлж байгааг би олж харахгүй байна. “Оросын оролцоогүйгээр юмуу эсрэг санаа бодолтойгоор биш, харин тус улсын оролцоотойгоор л европын орнуудын аюулгүй байдлыг хангах боломжтой. Үүнийг санах хэрэгтэй”. Тэр ингэхийг зайлшгүй нөхцөл болгон дурдсан байна. Ингэхдээ тэр гитлерийн Германы “гунигт сургамжийг” сануулжээ. “Энэ нь олон сая хүний амь насанд хүрсэн. Одоо миний бие дайн гарах шууд аюул байгааг олж харахгүй байна” гэж тэр мэдэгджээ.
Улс орнуудын хооронд дайн гаргахгүй байхыг улс төр судлаач уриалсан байна. “Орос улсад дайтах бодол байхгүй. Дайн гарах аюул нүүрлэж байна гэх хийрхэлийг Герман, Европт л дэвэргэж байгаа юм. Энэ талаар ямар нэг зүйл хийх хэрэгтэй” гэж тэр хэлжээ. Оросын тал “дэлхийн тавцанаа, жагсаалд” байгаагаа харуулахыг хүсч байна гэж шинжээч мэдэгджээ.
Орос улс Украины эсрэг “хэзээ мөдгүй” цэргийн ажиллагаа явуулж эхлэж болох юм хэмээн АНУ-ын төрийн департамент мэдэгдсэн юм. Харин Оросын тал мөргөлдөөн шатлан өргөжиж буйд холбогдолтой, иймхүү ажиллагаа явуулахаар төлөвлөж байна гэдгийг няцааж байдаг билээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ