АНУ, Германы удирдагчид Вашингтонд уулзана
"АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Германы канцлер Олаф Шольц нар хоёрдугаар сарын 7-нд Вашингтонд уулзана" гэж "Bild" сонин Германы засгийн газрын төлөөлөгчдөөс эш татан мэдээллээ. Тэд ОХУ, Украины мөргөлдөөн хурцадсантай холбогдуулж, хамтарсан арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэх аж. Өмнө нь Германы канцлер Олаф Шольц, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Украины эргэн тойронд нөхцөл байдал үүсээд байгаа ч ОХУ-ын эрх баригчидтай яриа хэлэлцээрээ үргэлжлүүлэхээр тохиролцсон тухай мэдээлсэн билээ. Тэд нэгдүгээр сарын 24-нд Берлинд болсон уулзалтын үеэр ийм шийдвэрт хүрчээ. Харин нэгдүгээр сарын 26-нд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ОХУ Украинд түрэмгийлсэн тохиолдолд Владимир Путины эсрэг хориг арга хэмжээ авч болзошгүй байгаагаа илэрхийлсэн төдийгүй "Украины эргэн тойронд хурцадмал байдал дэлхийг өөрчилж магадгүй" хэмээн мэдэгдэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ