Өнгөрсөн долоо хоногт коронавирусаар халдварласан хүний тоо антирекорд тогтоожээ
"Өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар 21 сая гаруй хүн коронавирусын халдвар авлаа" гэж ДЭМБ-аас мэдээлэв. Энэ нь цар тахал гарснаас хойших хамгийн олон хүн халдварласан долоо хоног юм. Уг байгууллагын мэдэгдэлд "Нэгдүгээр сарын 17-23-нд COVID-19-ийн халдварын тохиолдлын тоо өмнөх долоо хоногтой харьцуулбал таван хувиар өслөө. Харин нас баралт нэг хувиар өссөн. Тодруулбал, 21,362,288 хүн халдварлаж, 49,890 хүн нас баржээ" гэж дурдсан байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад Зүүн Газар дундын тэнгист 39, Зүүн өмнөд Азид 36, Европод 13 хувиар өсчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ