Омикроны хэрхэн хурдан тархдаг вэ?
Biorxiv: -штамм түргэн зуур тархадаг нь вирус эд юмсын гадаргуу дээр амь бөхтэй байдгаас үүдэлтэй юм
Коронавирусийн омикрон-штамм зарим эд зүйлийн гадаргуу дээр амь бөхтэй байдгаас болоод түргэн зуур тархадаг гэж Киотогийн анагаах ухааны их сургруулийн эрдэмтэд үзэж байна. Тэдний судалгааны дүнгийн тухай матиериал “Biorxiv”порталд нийтлэгджээ.
Мэргэжилтнүүдийн хэлснээр, SARS-CoV-2-ын шинэ мутаци нь өмнөх хувилбаруудыгаа бодвол, хуванцар эд зүйлс болон хүний арьсан дээр хавьгүй удаан хугацаагаар байж чаддаг байна. Үүнээс гадна, омикрон нь илүү удаан хугацаагаар халдварлах чадвартай байж чаддаг аж.
Хуванцар эд зүйл дээр анхны вирусийн байх дундаж хугацаа 56 цаг байжээ. Тэгвэл “Дельта” вирус 114 цаг байдаг байсан байна. Харин омикрон нь ийм эд зүйлийн гадаргууд 193,5 цаг байж чаддаг гэж эрдэмтэд тодруулан тайлбарлажээ. Нас барсан хүний арьснаас авсан дээжид анхны SARS-CoV-2 8,6 цаг байдаг байсан бол, сүүлчийн мутаци буюу омикрон 21,1 цаг байдаг байж.
Чухамхүү эдгээр шалтгаанаар омикрон вирус маш хурдан үржиж, тардаг болсон байх гэж судлаачид таамаглаж байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ