АНУ-тай хэлэлцээр хийхэд Иран бэлэн байна

                           "Хэрэв Вашингтон Исламын бүгд найрамдах улсад тавьсан хоригоо цуцалбал Ираны тал АНУ-тай хэлэлцээр хийхэд бэлэн байна". Ираны ерөнхийлөгч Эбрахим Раиси мягмар гарагт төв телевизээр дамжуулан ард түмэндээ хандаж үг хэлэхдээ ийн мэдэгдлээ. Тэр "Өнөөдрийн байдлаар хэлэлцээр хийгдээгүй. Гэхдээ цаад тал маань хэлмэгдүүлсэн хориг арга хэмжээг цуцлах бодолтой байгаа бол хэлэлцээр хийх боломжтой гэдгийг бид өнөөдөр мэдэгдэж байна" гэж хэлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ