Гүржид хамгийн муу үзүүлэлт бүртгэгдэв

     Сүүлийн 24 цагт Гүрж улсад коронавирусаар халдварласан 15,762 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь дэлхий нийтийг хамарсан аюулт өвчин дэлгэрсэн цагаас хойших хамгийн муу үзүүлэлт аж. Мөн өдөр 5,160 хүн эдгэж, 42 хүн нас баржээ. Энэ хугацаанд 74,200 хүн шинжилгээ өгсөн гэнэ. Одоогоор уг улсад коронавирусын 1,07 сая тохиолдол бүртгэгдэн, 972,745 нь эдгэж, 14774 хүн хорвоог орхиод буй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ