Бээжингийн олимпод ирэгсдээс коронавирусын анхны тохиолдол илэрлээ
"Бээжин-2022" өвлийн олимпод оролцох орнуудын албан ёсны төлөөлөгчид урд хөршийн нийслэлд очиж эхэлжээ. Нэгдүгээр сарын 23-ны ням гарагт 529 хүн Бээжинд очсоны 153 нь олимпын төлөөлөгчид байсныг олимп зохион байгуулах хорооны хэвлэлийн албаас мэдээлсэн аж. Ирэгсдээс онгоцны буудалд коронавирусын шинжилгээ шинжилгээ авахад дөрвийнх нь хариу эерэг гарсан байна. Тэдний нэг нь спортын төлөөлөл бөгөөд улс орон болон нэр алдрыг нь зарласангүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ