Герман улс 300-гаад тэрбум еврогийн алдагдал хүлээжээ
"Тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2022 оны эцэс гэхэд тахлын өмнөх түвшиндээ дахин хүрч болох ч энэ нь тахал эхлэхээс өмнө байсан, энэ тохиолдолд ч гэсэн эдийн засгийн бүтээмжид "мэдэгдэхүйц цоорхой" байх болно. Хэрэв тахал гараагүй сэн бол ирэх хэдэн жилд эдийн засгийн хүчтэй өсөлттэй байж л тахлын улмаас үүссэн нэмүү өртөг, орлогын зөрүүг үе шаттайгаар арилгах боломжтой болно" гэж тайланд дурдсан аж.
Харин Германы засгийн газар ДНБ-ий дунд зэргийн өсөлтийг хүлээж буй ба энэ онд эдийн засгийн харьцангуй бага өсөлттэй, ДНБ 3,6 хүртэл хувиар өснө гэж найдаж байгаа гэнэ. 2021 онд ДНБ-ий өсөлт 2,7 хувь байсан нь 2020 оны уналттай харьцуулахад ахисан үзүүлэлт юм. Түүнчлэн инфляци сүүлийн 30 жилийн дээд хэмжээнд хүрчээ. Өмнө нь нэгдүгээр сарын 19-нд Холбооны статистикийн хороо Германд инфляци сүүлийн 30 шахам жилийн хамгийн дээд түвшинд хүрсэн тухай мэдээлжээ. Бараа, үйлчилгээний үнэ 2021 оны 12-р сард дунджаар 5,3 хувиар өссөн аж. Энэ нь 1992 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ